БНАСАУ-ын Гадаад хэргийн яамнаас НҮБ-д хандсан мэдэгдэлд Сөүл, Вашингтоны хамтарсан цэргийн сургуулилалтыг нэн даруй зогсоохыг шаардаж, хурцадмал байдлыг улам хурцатгаж, хяналтаас гарах аюулд хүргэж буйг онцолсон байна. Мөн НҮБ-ын зүгээс тус дасгал сургуулилтын талаар байр сууриа илэрхийлэхгүй, мэдээлэл хийхгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Энэ гуравдугаар сард АНУ, Өмнөд Солонгос улс 10 гаруй хоногийн хугацаанд цэргийн сургуулилалт хийж, газар уснаа буух ажиллагаа явуулах юм. Энэ сургуулилт нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор хориглосон Хойд Солонгосын баллистик пуужин болон цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс үүдэлтэй аюул заналхийллийг сөрөн зогсоход зайлшгүй шаардлагатай гэж АНУ болон Өмнөд Солонгос үзэж буйгаа мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл бичих