Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Сүүлийн үед БНСУ, БНХАУ-аас нэр бүхий хүмүүсийг авч ирсэн. Энэ долоо хоногт бас цөөнгүй хүмүүсийг авч ирнэ. Тодруулбал, БНСУ-ын хууль сахиулагчидтай хамтран ажиллаж мөрдөн шалгахаас гадна бусад эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүсийг авч ирэх ажилд ахиц гарч байна. Үүний хажуугаар өөрсдөө сайн дураараа ирж, шалгуулж байна. Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран албан ёсны нэр устай мэдээллийг танилцуулна. Энэ ажил хоёр долоо хоног хойшилсон. Чадвал ирэх Лхагва гаригт “Шувуу” ажиллагааны явцын талаар мэдээлэл хийнэ. Иргэдийн зүгээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг олны танил гэдэг утгаар ярьж байгаа.
Мөн өөрөө хүсэлт гаргасан цөөн иргэд бийгээс заримыг дурдвал, иргэн Н гэхэд нүүрсний гэх хэрэгт шалгагдаж байгаад Хятад руу гарсан. Бусад хууль сахиулагчидтай холбогдож, иргэн Н БНСУ-ын хилээр орсон мэдээлэл ирсэн. Тиймээс энэ долоо н.Наранхүү гэдэг хүнийг авч ирэхээр болж байна. Нүүрсний сонсголыг ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболдоос асуусан нь зөв байх” гэв.
Сэтгэгдэл бичих