Аргентины Төв банкийг татан буулгаж, үндэсний мөнгөн тэмдэгтээ доллараар солихоос татгалзаж эхэлсэн тухай шинэ Ерөнхийлөгч Хавьер Милейн мэдэгдлийг хэвлэлүүд дамжуулж байна.
Financial Times сонины мэдээлж буйгаар, улс орноо долларжуулах бодлогыг хэрэгжүүлэх учиртай эдийн засагч Эмилио Окампог Төв банкны тэргүүнээр томилохоос Милей татгалзаж өөр нэр дэвшигчийг авч үзэх болжээ.
Милейн хэвлэлийн албанаас Төв банкыг татан буулгах түүний санаа хүчин төгөлдөр гээд улсын нефть, хийн YPF компанийн захирлаар Орасио Мариныг томилно гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл бичих