Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Харин өнөөдөр Цагдаагийн байгууллагаас “Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гудамж талбайд ил задгай хог хаясан зөрчил үйлдсэн этгээдэд хариуцлага тооцсон” хэмээн мэдээлэв. Тодруулбал, машиныхаа цонхоор хог хаясан иргэнийг цагдаагийн байгууллагаас 10,000 төгрөгөөр торгосон байна.
Хэрэв хууль зөрчсөн иргэн дээрх зөрчлийг гаргавал баримтад үндэслэн торгууль ногдуулах хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Иргэн бүр соёлтой байцгаая!