Алс Дорнодын Приморски мужийн Хасан болон Хойд Солонгосын Тумангангийн хооронд 17 минут үргэлжлэх төмөр замын чиглэлийг 2020 онд “Covid-19” гарснаас хойш түр зогсоосон байжээ.
Хилийн хоёр талд орших уг хотууд нь хоорондоо 3.2 километрийн зайтай бөгөөд Түмэн голоор тусгаарлагддаг. Бүс нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, Хасанаас хилийн цаадах Туманган хот хүрэх галт тэрэг долоо хоногийн гурван өдөр буюу Даваа, Лхагва, Баасан гаригт хөдлөх бөгөөд хоёр орны найрамдлын гүүрээр дамжин явах болжээ. Алс Дорнодын төмөр замын төлөөлөгч Риа Новостид хэлэхдээ, дөрвөн жилийн дараах хамгийн эхний галт тэрэг Москвагийн цагаар Даваа гаригийн өглөөний 08:30 цагт Хасан өртөөгөөс хөдөлсөн. Уг галт тэргээр Оросын хоёр иргэн Хойд Солонгосын хилийг давсан байна.
Сэтгэгдэл бичих