Mapple.mn
Saturday, September 30, 2023
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
Олдсонгүй
Хайлтын илэрц

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл

/2020-2022 онд/

Нийтэлсэн: admin
2022-03-10
Ангилал: Онцлох мэдээ, Эдийн засаг
0
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл

“Тавантолгой төмөр зам” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 242, 2019 оны 304 дүгээр тогтоолын дагуу төмөр замын барилгын ажлыг 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлж, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон 2 өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэх бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригдаж байна.

2021 оны III улирлын байдлаар төслийн талбайд 2300 орчим хүн, 800 орчим техник, хүнд машин механизмтайгаар ажиллаж байна. Төслийн доод бүтцийн ажил 96.8%-тай, ачилтын тойргийн газар шорооны ажил 100% дуусч, хил болболтын газар шорооны ажил 94.9%, эрчим хүч 61.5%, дохиолол холбоо 36.4%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн өртөө зөрлөг, удирдлагын байрны барилга угсралт болон орон сууцны барилгын ажлууд үргэлжилж, төслийн хэмжээнд нийт 220 км гол замын үеийг угсраад байгаа аж.

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

  • БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг 40 ам.доллароос 8 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурна.
  • Төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж, БНХАУ төдийгүй тус улсын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно.
  • Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ.
  • Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасна.
  • Авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ.
  • 2000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно.
  • Улсад жилд 20–28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор 1 тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газарт өгч, улс орны эдийн засагт бодит дэмжлэг болно.
  • Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Өмнөх

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт – 2021 онд

Дараагийнх

Улсын хэмжээнд 162,965 тн шатахууны нөөцтэй байна

Дараагийнх
Улсын хэмжээнд 162,965 тн шатахууны нөөцтэй байна

Улсын хэмжээнд 162,965 тн шатахууны нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2023-09-28
Б.Махбалыг хорих ангиас магадлангаар суллажээ

Б.Махбалыг хорих ангиас магадлангаар суллажээ

2023-09-28
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 20 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЛАА

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 20 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЛАА

2023-09-27
ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

2023 ОНЫ IV УЛИРЛЫН C ЗӨВШӨӨРЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2023-09-25
ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

2023-08-03
Анхаар! Маргааш төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар орно

Анхаар! Маргааш төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар орно

2023-08-01
Цэвэрлэгч бүсгүйчүүд 1.2 сая ам.долларын азтан болжээ

Цэвэрлэгч бүсгүйчүүд 1.2 сая ам.долларын азтан болжээ

2023-08-01
Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

2023-08-01
Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноожээ

Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноожээ

2023-07-25
Он гарсаар 31 хүн усанд үйжээ

Он гарсаар 31 хүн усанд үйжээ

2023-07-25

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn

  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Олдсонгүй
Хайлтын илэрц
  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Эхлэл

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.