Mapple.mn
Friday, January 27, 2023
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
Олдсонгүй
Хайлтын илэрц

Нийлүүлэлтийн асуудалтай холбоотойгоор газрын тосны үнэ өссөөр байна

Нийтэлсэн: admin
2022-03-24
Ангилал: Гадаад мэдээ
0
Нийлүүлэлтийн асуудалтай холбоотойгоор газрын тосны үнэ өссөөр байна

Хар тэнгист байрлах газрын тосны тээвэрлэлтийн томоохон терминалын систем шуурганы улмаас гэмтсэн тухай мэдээлсний дараа нийлүүлэлт тасалдах болгоомжлолоос шалтгаалан газрын тосны үнэ дахин өслөө.

Өнөө өглөө “Брент” маркийн газрын тосны үнэ 1.06 ам.доллар буюу 0.9%-иар өсч, баррель нь 122.66 ам.доллар, “West Texas Intermediate” (WTI) газрын тосны үнэ 0.79 ам.доллар буюу 0.7%-иар өсч, баррель нь 115.68 ам.доллар хүрэв.

Лхагва гарагт ОХУ-ын Шадар сайд Александр Новак, Хар тэнгисийн терминалууд далайн шуурганы улмаас Caspian Pipeline Consortium (CPC) Каспийн газрын тосны хоолой хоёр сар хүртэлх хугацаанд газрын тос нийлүүлэх боломжгүй болж магадгүй гэж мэдэгдсэн бөгөөд үүний дараа газрын тосны үнэ 5 хувиар өссөн.

Даваа гарагаас хойш дээрх хоёр жишиг үнэ огцом өссөн бөгөөд “Брент” маркийн газрын тос баррель нь 14 доллар буюу 13%-иар, WTI төрлийнх 10 доллар буюу 10%-иар өсөөд байна.

CPC дамжуулах хоолой нь дэлхийн зах зээлд газрын тос нийлүүлдэг чухал дамжуулах хоолой бөгөөд өдөрт 1.2 сая баррель Казахстаны газрын тосыг ОХУ руу тээвэрлэн, дэлхийн эрэлтийн 1.2 хувийг бүрдүүлдэг.

АНУ-ын газрын тосны нөөц буурсан нь мөн үнэ өсөхөд нөлөөлж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын арилжааны газрын тосны нөөц 2.5 сая баррелиар буурсан бол стратегийн газрын тосны нөөц 4.2 сая баррелиар буурсан ба газрын тосны олборлолт өөрчлөгдөөгүй, өдөрт 11.6 сая баррель байна гэж тус улсын Эрчим хүчний мэдээллийн алба (EIA) мэдээлэв.

OANDA-гийн зах зээлийн ахлах шинжээч Edward Moya “Газрын тосны зах зээлийн нөхцөл байдал хүнд байна. АНУ-ын газрын тосны олборлолт тогтвортой байгаа хэдий ч нөөцийн хэмжээ буурч байгаа энэ үед газрын тосны үнэ өсөх болно” гэв.

Эх сурвалж: Ройтерс агентлаг

https://cn.reuters.com/article/global-oil-idCNL6S2VR00K

Түлхүүр үг: Онцлох мэдээ
Өмнөх

Малчид, тээвэрчдийн анхааралд

Дараагийнх

Хөгжлийн банкны шинэ ТУЗ-ийн гишүүдийг томилжээ

Дараагийнх
Хөгжлийн банкны шинэ ТУЗ-ийн гишүүдийг томилжээ

Хөгжлийн банкны шинэ ТУЗ-ийн гишүүдийг томилжээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ

НИЙТ НУТГААР ЗУДТАЙ БАЙНА

НИЙТ НУТГААР ЗУДТАЙ БАЙНА

2023-01-26
0-18 НАСНЫ НИЙТ ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ

0-18 НАСНЫ НИЙТ ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ

2023-01-26
АИ-92 АТОБЕНЗИНИЙГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТЭГЛЭЛЭЭ

АИ-92 АТОБЕНЗИНИЙГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТЭГЛЭЛЭЭ

2023-01-26
С.ЭРДЭНИЙН ТАЛ АН-ЫН ДАРГЫН СУНГАА ЗАРЛАВ

С.ЭРДЭНИЙН ТАЛ АН-ЫН ДАРГЫН СУНГАА ЗАРЛАВ

2023-01-26
Хөгжлийн банкны зарим эрүүгийн хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ

Хөгжлийн банкны зарим эрүүгийн хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ

2023-01-25
ОРОС, УЗБЕК АХ ДҮҮ ХОЁРЫН 40 ЖИЛИЙН ДАРААХ УУЛЗАЛТ

ОРОС, УЗБЕК АХ ДҮҮ ХОЁРЫН 40 ЖИЛИЙН ДАРААХ УУЛЗАЛТ

2023-01-25
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА

АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА

2023-01-24
БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТЫН ЧИГЛЭЛИЙН ТИЙЗ 1,208.000 ТӨГРӨГ БАЙНА

БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТЫН ЧИГЛЭЛИЙН ТИЙЗ 1,208.000 ТӨГРӨГ БАЙНА

2023-01-25
ЗОВЛОНТ АМЬДРАЛААС ЗУГТСАН ОХИН 20 ЖИЛИЙН ДАРАА ГЭР БҮЛЭЭ ОЛЖЭЭ

ЗОВЛОНТ АМЬДРАЛААС ЗУГТСАН ОХИН 20 ЖИЛИЙН ДАРАА ГЭР БҮЛЭЭ ОЛЖЭЭ

2023-01-23
ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ЕРДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ 21 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ЕРДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ 21 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

2023-01-24

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn

  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Олдсонгүй
Хайлтын илэрц
  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Эхлэл

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.