АНУ-ын төв хэвлэл СNN агентлаг 2023 онд аялахад таатай улс орнуудын жагсаалтад Монгол Улсыг нэрлэжээ. Тус нийтлэлд Монгол орны зуны улирал нь богино, газар зүйн хувьд алслагдмал ч гэлээ аялагчдын анхаарлын төвд байдгийг онцолжээ. Цар тахлын дараа тус улс олон улсын жуулчид нэвтрэх нөхцөлийг хөнгөвчлөх, дэд бүтцээ сайжруулах замаар аялал жуулчлалын салбараа илүү нээлттэй болгож байгааг зарласан гэв.
Монгол руу аялах шалтгааныг дурдахдаа,
- Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол Улсад зорчих жил” болгон зарласнаар 2025 оныг дуустал 34 орны иргэн тус улсад визгүй зорчих боломжтой болсон.
- Шинээр баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал нь 2021 оны зун ашиглалтад орсон. Жилд гурван сая орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай (хуучин нисэх онгоцны буудлаас хоёр дахин их), 500 онгоцны зогсоол, дэд бүтэц нь дотоодын болон олон улсын нислэгийг нэмэгдүүлэхэд бүрэн боломжтой. Нисэх онгоцны буудал нээгдсэнээс хойш “EZNIS Airways”-аас Хонконг руу хийх нислэгээ дахин эхлүүлсэн бөгөөд АНУ руу шууд нислэгээ сэргээх яриа хэлэлцээ хийгдэж байна.
- Чингис хааны музей нь Монголын их хаадын түүхийг үзэсгэлэнтэй, шинэлэг байдлаар харуулдаг. 2000 гаруй жилийн түүхтэй 10 мянга гаруй олдвортой тус музей нь монголчуудын болон тэдний үүсгэн байгуулсан эзэнт гүрний түүхийг өгүүлнэ. Уг музей нь дэлхийд томд тооцогдох түүхэн дурсгал, олдворуудтай.
- Үндэсний баяр наадмын арга хэмжээ нь Монгол Улсад зочлох чухал шалтгаан байсаар ирсэн. Их эзэн Чингис хааны үеэс морь уралдуулах, бөх барилдах, сур харвах зэргээр л баяр наадам тэмдэглэж байсан түүхтэй.
- Цөөн хүн амтай, зочид буудлын үнэ хямд, дэлхийн хамгийн том цэнгэг устай нууруудын нэг нь бүрэн хөлдсөнийг харах боломж бол Монгол юм хэмээн СNN мэдээлжээ.
Сэтгэгдэл бичих