Улаанбаатар хот болон орон нутагт автомашинаар зорчиход галын хайчаар мөнгө авч, тасалбар олгодог жишиг тогтсон. Үүнд ЦХХХ-ны сайд Н.Учрал тайлбар өгч мэдээлж байна. Тэрбээр “Өмнө нь товчоогоор нэвтрэхэд галын хайчаар төлбөрөө хийдэг байсан. Харин одоо таван цэгт төлбөр, хураамжийг e-mongolia аппликейшнаар төлдөг боллоо. Өөрөөр хэлбэл, товчоодоор нэвтрэх үед машины дугаарыг таньж, тухайн хүний e-mongolia-д автоматаар төлбөр бүртгэгдэнэ. Ингээд төлбөрөө утаснаасаа төлөх боломжтой болно. Өнгөрсөн гурван сарын хугацаанд туршилта хийж үзэхэд төлбөр, хураамжийн төлөлтийн хэмжээ хоёр дахин өслөө. Мөн хугацаа хэмнэж байна. Гуравт, даацын хэтрэлттэй машин болон зөрчилтэй машин орж ирэхэд хяналт тавих боломж бүрдлээ. Ингэснээр мэдээллийн нэгдсэн сантай болж байна. Ухаалаг утаснаас төлбөр төлөх боломжгүй бол хурдан цэг болон киоскуудаар төлбөрөө төлж болно. Хотыг тойрсон таван цэгийн үйл ажиллагааг автоматжуулсан. Цаашдаа аймгуудад нэвтрүүлнэ” гэлээ.
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn
Сэтгэгдэл бичих