- ЭТТ компанийн онцгой дэглэмийн үеийн борлуулсан нүүрсний хэмжээ 2019 онтой дүйх ч, олсон ашиг нь 2 дахин өндөр байна
ЭТТ ХК -д онцгой дэглэм тогтоосноос хойш 5 сарын хугацаанд эдийн засагт огцом өөрчлөлт гарсан тайланг харахад итгэхэд бэрх. Гэвч аргацаах боломжгүй баримт нь компанийн санхүүгийн тоо, тайлагнал байх бөгөөд тоон үзүүлэлт нь тэдний өмнөөс яриад өгчихнө. Тухайлбал, ЭТТ компанид Онцгой дэглэм тогтоосон 6 сарын хугацаанд:
- 2 сая тн нүүрс олборлож
- 0 сая тн нүүрс борлуулж
- 3 их наяд төгрөгийн орлого олж
- Төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ.
Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бүхий л үзүүлэлтүүд 40-50 хувиар өссөн дүн байна. Энэ дундаас борлуулалтын дүнг онцолъё.
БЭТ томилогдсон 5 сарын хугацаанд тус компани 13 сая тонн нүүрс олборлосон бөгөөд хамгийн их хэмжээний нүүрс борлуулсан 2019 он буюу бүтэн нэг жилийн борлуулалттай дүйх хэмжээ юм. Гэвч борлуулсан орлогын мөнгөн дүн нь 2019 оныхоос одоогийн байдлаар 2 дахин өндөр буюу 4,3 их наяд төгрөгт хүрсэн нь улсын эдийн засагт маш том дэмжлэг болж байна. Өөрөөр хэлбэл, ЭТТ компанийн борлуулсан нүүрсний хэмжээ 2019 онтой дүйх ч, Онцгой дэглэмийн үеийн 5 сарын хугацаанд олсон ашиг нь үүнээс 2 дахин өндөр байна.
- ЭТТ компанийн 10 жилийн турш төлсөн татварыг ердөө нэг жил гаруйн хугацаанд төвлөрүүлэх боломжийг БЭТ бүрдүүлжээ
ЭТТ компанид Онцгой дэглэм тогтоосон үеийн хамгийн таатай мэдээлэл бол татварт төвлөрүүлсэн мөнгөн дүн. Тус компани 2019 онд хамгийн өндөр буюу 736 тэрбум төгрөгийн татварыг төсөвт оруулж байжээ. Харин компанид дэглэм тогтоосон 5 сарын хугацаанд энэ үзүүлэлт 2 дахин нэмэгдэж, 1.5 их наяд төгрөгт хүрээд байна. Хэрэв энэ хурдаар ажиллавал өнгөрсөн 12 жилийн хугацаанд төлсөн 4.8 их наядын орлогыг ердөө 2-хон жилд төлчих боломж харагдаж байна.
- Монголын хар алт түүхэнд байгаагүй үнээр үнэлэгдэж байна
Эрдэнэс Тавантолгойд Засгийн газар Онцгой дэглэм тогтоосон нь хамгийн зөв шийдвэр байсныг Үйлдвэржилтийн байнгын хороонд тайлагнасан мэдээллээс харж болно. Тус компани нүүрсийг уурхайн ам нөхцлөөр биш, биржээр арилжаалж эхэлсэн нь өнөөдөр өгөөжөө өгч, төсөвт төвлөрүүлсэн орлого, татварын үзүүлэлт, борлуулалт урьд өмнө байгаагүй хэмжээгээр өссөн байна. Зөвхөн биржээр арилжаалсан мэдээллийг харахад,
- Жилийн өмнө л гэхэд нэг тн нь дээд тал нь 110 ам.долларт хүрэхтэй үгүйтэй байсан коксжих нүүрсний үнэ 5 сарын дотор буюу өнөөдөр 182 ам.доллар болж өсжээ.
- Эрчим хүчний нүүрс 2020 онд нэг тонн нь 9 ам.доллар байсан бол өнөөдөр 73 ам.доллар болж өссөн нь 8 дахин нэмэгдсэн байна.
Монгол Улс анх удаа хар алтаа өндрөөр үнэлж чадсан нь Эрдэнэс Тавантолгойн Онцгой дэглэмийн үе болон түүхэнд бичигдэн үлдэх нь.
Сэтгэгдэл бичих