Шунхлай ЕВРО-5 дизель түлшээ танилцуулав
ЕВРО-5 стандартын шатахуун, түлшний давуу тал:
• Евро 5 ДТ-нд агуулагдах хүхрийн агууламж Евро 2 ДТ-с 200 дахин бага
• Автомашины утаанаас ялгарах тоосонцрыг 95%, нүүрс хүчил болон метан хий 80%, азотын ислийг 90% хүртэл хувиар тус тус бууруулна.
•Түлш зарцуулалт дунджаар 3% буурч, хөдөлгүүрийн бохирдол 75% хүртэл багасна.
•Хөдөлгүүрт бүрэн шатдаг учраас хөдөлгүүрийн дуу чимээг багасгаж, машины хурд, хүчийг нэмэгдүүлэн, хөдөлгүүрийн элэгдлийг бууруулж, эд ангиудад бохирдол үүсгэдэггүй.
•Форсунк, клапан, түлшний аппаратурыг зэврэлт, элэгдлээс хамгаална.
•Түлшний шүүр, түлшний системийн бохирдол эрс буурна.
Эрхэм хэрэглэгч Та бүхэн байгаль орчинд ээлтэй, автомашины хөдөлгүүрт өндөр ач тустай ЕВРО-5 дизель түлшээ сонгон үйлчлүүлээрэй.
Сэтгэгдэл бичих