Кипр улсын нийслэл Никозия хот дахь Шинжлэх Ухаан, Соёлын Төв халдлагад өртээ. Төвийн байр руу хэн нэгэн шатаагч бөмбөг шидсэнээс гал гарсныг тус төвийн тэргүүн мэдээлжээ. Гал түймэр гарсан шалтгааныг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
“Барилга бүхэлдээ нэлээд гэмтсэн. Галын шалтгааныг бид цагдаагийн албатай хамтран шалгаж байна. Шаардлагатай бол төрийн бусад албадыг татан оролцуулна” гэж Киприйн гал түймэртэй тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч Андреас Кеттис мэдэгдэв.
Сэтгэгдэл бичих