Mapple.mn
Sunday, October 1, 2023
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
Олдсонгүй
Хайлтын илэрц

ХУУРАЙ АРГААР НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР 7 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Нийтэлсэн: admin
2023-05-31
Ангилал: Эдийн засаг
0
ХУУРАЙ АРГААР НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР 7 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхийн дунд байрлах Бор тээгийн хэсгийн талбайд Хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалт өрнөж, гүйцэтгэл 70 гаруй хувьтай хэрэгжиж байна. Ирэх 7 дугаар сард ашиглалтад оруулахаар зорьж буй тус төслийг “Админерал” ХХК гүйцэтгэж буй бөгөөд тус баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор уурхай удаан хугацаанд ажиллаж, бүтээгдэхүүний гарц нэмэгдэхээс эхлээд төслийн үзүүлэх эдийн засгийн үр өгөөж их байхыг “Админерал” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Б.Гансүх тодотгов. “Админерал” ХХК нь тус үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт барьж байгуулж, барилга угсралтын ажилд Герман, Хятадын өндөр ур чадвартай мэргэжилтнүүд зөвлөн чиглүүлж байгаа аж.

Тус үйлдвэр нь 4 модуль бүхий жилийн 15 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадалтай байх бөгөөд Тавантолгойн ордын 8, 9,10,11,12 дугаар давхаргын хагас зөөлөн коксжих нүүрсийг баяжуулан сайн чанарын баяжмал нүүрсийг зах зээлд нийлүүлэх, бүтээгдэхүүний гарц нэмэгдэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн УУТГ-ын дарга Ч.Алтанбагана хэлэхдээ “Тус баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор 150 хүн шууд ажлын байраар хангагдана. Мөн ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашигласнаар экспортын орлогыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах гээд олон давуу талтай” гэв.

Энэ онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 30 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөж, хагас жил хүрэхгүй хугацаанд 10 гаруй сая тонныг борлуулсан. Өнөөдрийн байдлаар компанийн борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар давсныг нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 14 дахин өссөн үзүүлэлттэй байна. Цаашид энэ үзүүлэлтийг тогтмол өсгөж, ашигтай ажиллах гарц нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл байх бөгөөд удирдлагуудын зүгээс энэхүү бүтээн байгуулалтад онцгой ач холбогдол өгч байна.

 

Түлхүүр үг: Онцлох мэдээ
Өмнөх

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргав

Дараагийнх

ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

Дараагийнх
ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2023-09-28
Б.Махбалыг хорих ангиас магадлангаар суллажээ

Б.Махбалыг хорих ангиас магадлангаар суллажээ

2023-09-28
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 20 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЛАА

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 20 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЛАА

2023-09-27
ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

2023 ОНЫ IV УЛИРЛЫН C ЗӨВШӨӨРЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2023-09-25
ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

2023-08-03
Анхаар! Маргааш төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар орно

Анхаар! Маргааш төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар орно

2023-08-01
Цэвэрлэгч бүсгүйчүүд 1.2 сая ам.долларын азтан болжээ

Цэвэрлэгч бүсгүйчүүд 1.2 сая ам.долларын азтан болжээ

2023-08-01
Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

2023-08-01
Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноожээ

Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноожээ

2023-07-25
Он гарсаар 31 хүн усанд үйжээ

Он гарсаар 31 хүн усанд үйжээ

2023-07-25

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn

  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Олдсонгүй
Хайлтын илэрц
  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Эхлэл

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.