“Болор цом-41” яруу найргийн наадамд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат яруу найрагч Сайнжаргалын Начин түрүүлж, тэргүүн цом өргөлөө.
Энэ жилийн наадмын тэргүүн шүлэгч С. Начин “Энэ торгон агшинд гарыг минь ганзаганд хөлийг минь дөрөөнд хүргэсэн эрхэм багш Пүрэвхүүгийн Батхуяг багшаа дурсмаар байна. Багшийн минь бие энд байхгүй ч билиг оюун нь мөнхөд үргэлжилнэ гэж хэлэхийг хүсч байна, баярлалаа. Намайг 10 жил наадамд оролцоход аав минь үзэхээр ирж байгаагүй. Харин өнөөдөр ирсэн” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
Сэтгэгдэл бичих