Лондонгийн бирж дээрх Brent болон WTI маркийн газрын тосны үнэ 4 дүгээр сарын 12-ны өдрийн Москвагийн цагаар 18:41-д өсөв. Brent маркийн газрын тосны 6 сарын фьючерс үнэ 7,07 хувиар өсөж баррель нь 105,44 долларт хүрчээ. Харин WTI маркийн газрын тосны 5 дугаар сарын фьючерс үнэ 7,35 хувиар өсөж баррель тутамд 101,22 доллар болов.
4 дүгээр сарын 11-ний өдөр ОПЕК-аас ОХУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээнээс үүдэн дэлхийн зах зээл хоногт 7 сая баррель газрын тосны алдагдалд орох боломжтойг зарласан. Энэ нь ОПЕК-ийн нийлүүлж болох хэмжээнээс их байгааг мөн мэдэгдсэн. 11-ний өдрийн арилжааны төгсгөлд Brent маркийн газрын тосны 4,2 хувиар WTI маркийн газрын тосны үнэ 4 хувиар эргэн унасан юм.
Сэтгэгдэл бичих