Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр саатуулан, шалгаж байна. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Н.Төгсцогтыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үндэслэлээр саатуулан, хэргийг шалгаж байгаа гэх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өглөө.
Н.Төгсцогт 2014 оны намар АНУ-ын Лос-Анжелесыг зорьж, сонирхогчдын боксын рингэнд хүч үзэх болсон. Клубынх нь залуус түүнийг King Tug гэж хочилдог. Тэрбээр 17 настайдаа дэлхийн аваргаас медаль зүүж, 20 настайдаа Лондонгийн олимпийн рингэнд аваргын төлөө өрсөлдөж байв.
Сэтгэгдэл бичих