Япон Улсын төв бүсийн баруун эрэг дагуу нутагт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энэхүү гамшгийн үеэр амиа алдсан хүний тоо 48 хүрснийг Ишикава мужийн захиргаа мэдээлж байна. Хуучин байшин барилгууд олноор нурсан тул нуранги дор дарагдсан хүмүүсийг аврах ажил үргэлжилж байна. Тиймээс хохирлын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг гамшгийн төв болоод буй аж.
Газар хөдлөлтийн бүсэд 1,000 орчим аврагч ажиллаж байна. Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний цэргүүд орон гэрээсээ дүрвэсэн иргэдэд хоол хүнс, ундны ус, хөнжил тараах ажлыг гүйцэтгэж байгаа ажээ. Одоогийн байдлаар баруун эрэг дагуу нутагт зарласан цүнамигийн түгшүүр бүрэн цуцлагдсан. Нийт 33,000 орчим өрх өвлийн хүйтэнд гэрэл цахилгаангүй нөхцөлд амьдарч байгаа бөгөөд олон хотод мөн ундны усны хангамж тасарчээ.
Гадаад улс орнууд Японд тусламж үзүүлэх санал тавьж эхлээд байна. Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден аль ч хэлбэрийн шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл бичих