Засгийн газар “5Ш” ажиллагааны нэг болох “Шувуу” ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Авилга, хээл хахуулийн томоохон хэрэгт шалгагдаж байгаад хэ орноосоо оргон зайлсан эрх мэдэлтнүүдийн тэргүүнд нэрлэгдэж буй Т.Бадамжунайг Филиппинд баривчилжээ. Тэрбээр Филиппинд АТМ-аас мөнгө авч байхад нь хууль хяналтынхан илрүүлж, байршлыг нь тогтоосон байна. Улмаар “Шувуу” ажиллагааны багийнхан буюу АТГ, ЭЦА-ныхан Т.Бадамжунайг барьж авчрахаар өнгөрсөн ням гарагт Филиппин рүү ниссэн байна. Харин өнөөдөр түүнийг эх оронд нь албадан авч ирэх албан бус мэдээлэл бий.
Т.Бадамжунай нь 2018 онд Замын-Үүдийн боомтоор гарсан бөгөөд “УАЗ-469” автомашинд суугаад хил давсан гэгддэг. Түүнийг Хөдөө, аж ахуйн сайд байхдаа ЖДҮХС-гийн хүрээнд 2012 оны төсөвт тусгасан 500 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, 2016 онд “Max, сүүний анхдугаар аян” -ы хүрээнд зарцуулагдах байсан олон тэрбум төгрөгийг нэр бүхий компанийн захиралд бөөндөж өгсөн, бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан зэрэг асуудалд буруутгадаг.
Сэтгэгдэл бичих