“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний ээлжит цахим арилжааг /2023.03.31/ амжилттай зохион байгуулж 15 багц 96,000 тонн эрчим хүчний нүүрсийг биржээр худалдав. Цахим арилжаанд нийт хоёр аж ахуйн нэгж оролцож, нэг тонн эрчим хүчний нүүрсийг 68.30 ам.доллароос дуудан 70.30 ам.доллароор арилжсан байна.
2022 оны 11 дүгээр сард тус компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон бөгөөд энэ хугацаанд нүүрс борлуулалт 13 сая тн-д хүрчээ. Тавантолгой бүлэг ордын гурван уурхай нийлээд жилд 20 сая тонн нүүрс экспортолдог байсан бол Эрдэнэс Тавантолгой ХК дангаараа одоогийн байдлаар 13 сая тонныг борлуулсан нь улсын эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт болж буй юм.
Сэтгэгдэл бичих