Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэлснээс 9 төсөл нь авто замын түгжрэлийг бууруулах мега төслүүд байна.
Улаанбаатар метро:
Шугам I: Толгойт – Амгалан чиглэл
Трассын урт: 19.1 км
Өртөө: 15
Өртөө хоорондын дундаж зай: 1.3 км
Хурд: 39.2 км/цаг
Хүчин чадал: 17,000-26,000 зорчигч
Инженер геологийн судалгааны хүрээнд трассын 19.1 км уртад 42 цэгт, газрын гадаргаас 30 метрийн гүнд өрөмдлөг хийж, лабораторийн шинжилгээгээр хөрсний бүтэц, уян налархайн коэффициентийг тодорхойлов. Улаанбаатар хотын хөрсний уян налархайн коэффициент 23-аас дээш гарсан нь туннель барихад тохиромжтой үзүүлэлт юм. Тиймээс “Хөрсний даралтыг тэнцвэржүүлэн ухах туннелийн өрөмдлөгийн машин” ашиглахаар сонгожээ.
Гидрогеологийн судалгаагаар туннелийн өрөмдлөгийн явцад усны судал таарах эрсдэлүүдийг тодорхойлж, ус зайлуулах зохицуулалтыг төлөвлөсөн.
Шийдэл ба төлөвлөлт: Метроны шугамыг 100 хувь газар доогуур байгуулахаар төлөвлөж, дараах асуудлуудыг шийдвэрлэхээр тооцоолсон.
100 хувь хийж хэрэгжүүлсэн ажлууд
- Инженер геологийн нарийвчилсан судалгаа
- Гидрогеологийн нөхцөл, усны нөөцийн үнэлгээ
- Байр зүйн нарийвчилсан зураглал
- Байгаль орчны нөлөөлөл ба төлөв байдлын үнэлгээ
- Тээврийн эрэлтийн шинжилгээ
- Зорчилт хөдөлгөөний урсгалын судалгаа
- Барилгын материалын шинжилгээ, сонголт
Сэтгэгдэл бичих